Бусдын түүхийг уншиж амьдрах уу Өөрийн түүхийг бичиж амьдрах уу

. 2011-05-11 - Темпераментийн хэв шинжийг тодорхойлох Г.И Айзенкийн сорил

Дараах 57 асуултыг толилууж байна.Асуулт бүрийг анхааралтай уншаад өөрийн хувийн онцлогт тохирч байгаа асуултын ард +,- тэмдэг тавиарай.Энд сайн муу гэсэн хариулт байхгүй тул удаан бодож цаг алдах хэрэггүй. Харин та асуулт бүрд үнэн зөв хариулт өгөхийг хичээгээрэй.

1.Та шинэ содон зүйл рүү тэмүүлдэг үү?

2.Та өөрийнхөө найз нөхдөд үргэлж хэрэгтэй мөн тэд таныг ойлгон сэтгэл санаагаа хуваалцаж чаддаг гэж боддог уу?

3.Та амилангуй тайван хүн мөн үү?

4.Өөрийн үзэл бодлоос татгалзахад танд хэцүү байдаг уу?

5.Та аливаа ажлыг хийхдээ яарч тэвдэлгүй урьдаас сайтар бодож төлөвлөж эхлэх нь дээр гэж боддог уу?

6.Та бусдад амласан амлалтаа заавал биелүүлдэг үү?

7.Танд гэнэтхэн сэтгэл санаагаар унах юм уу эсвэл хөөрөн баясах үе олон тохиолддог уу?

8.Та ямар нэгэн зүйлийг хийхдээ нэг их бодож цаг зарцуулахгүйгээр хурдан гүйцэтгэж чадах уу?

9.Зарим үед онцын шаардлагагүйгээр азгүй юмуу гунигтай мэт сэтгэгдэл танд төрдөг үү?

10.Та аливаа маргаанд бүгдийг ялна гэдэгт итгэлтэй юу?

11.Өөрт таалагдсан эсрэг хүйсийн хүнтэй танилцахдаа ичиж эвгүйрэхдэг үү?

12.Өөрийгөө эзэмдэж чадалгүй гэнэт уурлах тохиолдол танд гардаг уу?

13.Тухайн үеийн сэтгэл санааны байдлаас шалтгаалан аливаа асуудлыг шүүн тунгаахгүйгээр шийдвэр гаргах тохиолдол танд гарч байсан уу?

14.Ярих хэрэггүй зүйлийг хэлчихлээ гэж арааснь санаа зовох явдал тохиолддог уу?

15.Хүмүүстэй уулзаж ярилцсанаас ном унших нь дээр гэж боддог уу?

16.Та амархан гомддог гэсэн тэр үнэн үү?

17.Та бусадтай хамтран ажиллах дуртай юу?

18.Зарим үед танд бусадтай ярилцахаас дургүй хүрэх тохиолдол гардаг уу?

19.Заримдаа та эрч хүчтэй дайчин,заримдаа бүр идэвхигүй залхуу үлбэгэр болчихдог гэж үнэн үү?

20.Та цөөхөн,дотгы найз нөхөдтэй байх нь дээр гэж үзднг үү?

21.Та мөрөөдөмтгий хүн мөн үү?

22.Таныг загнаж уурлавал та мөн тэгж хандах уу?

23.Та өөрийгөө хүмүүжилтэй өөгүй хүн гэж хэлж чадах уу?

24.Та өөрийгөө ямар нэгэн юманд буруутгаж,эргэлзэх сэтгэл төрдөг үү?

25.Та хүмүүсийн дунд дураараа чөлөөтэй байж хөгжиж чадах уу?

26.Та мэдрэмтгий эмзэг хүн мөн үү?

27.Та цовоо сэргэлэн хөгжилтэй хүн мөн үү?

28.Ямар нэгэн зүйлийг хийснийхээ дараа үүнээс илүү хийж болох байж гэж боддог уу?

29.Та олон хүний дунд байхдаа ичиж эвгүйрхдэг үү?

30.Та бусадтай хов жив ярьдаг уу?

31.Янз бүрийн зүйл таны толгойд эргэлдсэнээс болж нойр хулжих явдал танд тохиолддог уу?

32.Ямар нэгэн зүйлийн талаар мэдэхийг хүсвэл хүнээс асууснаас номноос уншсан дээр гэж үздэг үү?

33.Огцом уурласнаас болж зүрх чинь хүчтэй дэлсдэг үү?

34.Маш их анхаарал шаардсан ажил танд таалагддаг уу?

35.Та салгалаж чичиртлээ уурлаж бачимддаг уу?

36.Та үргэлж үнэнийг ярьдаг уу?

37.Бие биеээ шоолон даапаалж байгаа хүмүүсийн дэргэд байхад танд эвгүй санагддаг уу?

38.Та үргэлж уурлаж цухалддаг уу?

39.Хурдан хөдөлгөөн шаардсан ажил танд таалагддаг уу?

40.Янз бүрийн тааламжгүй явдал тохиолдох вий гэж санаа зовж тавгүйтдэг үү?

41.Та аливаа ажлыг хийхдээ аажуу тайван ханддаг гэж үнэн үү?

42.Ажил юмуу болзсон хүнтэй уулзахдаа хожимдож байсан уу?

43.Хар дарж зүүдлэх тохиолдол танд олон тохиолддог уу?

44.Хүмүүстэй амархан танилцаж холбоо тогтоож чадах уу?

45.Таныг шаналгаж байдаг өвчин эмгэг бий юу?

46.Та найзуудтайгаа уулзахгүй удвал санаж шаналдаг уу?

47.Та өөрийгөө онгироо сагсуу хүн гэж хэлэх үү?

48.Танилуудын чинь дотроос танд огт таалагддаггүй хүн бий юу?

49.Та өөртөө итгэлтэй байдаг уу?

50.Таны дутагдалыг шүүмжилбэл та эсэргүүцдэг үү?

51.Олон нийтийн ажилд оролцсондоо сэтгэл хангалуун байдаг уу?

52.Ямар нэг талаараа бусдаас доогуур гэж өөрийгөө голж гутарч явдаг уу?

53.Та уйтгарласан хүмүүсийг хөгжөөж чадах уу?

54.Та өөрөө ч учрыг ойлгоогүй зүйлийн талаар бусдаад ярьдаг уу?

55.Та өөрийн эрүүл мэндийн байдлын талаар санаа зовж тавгүйтдэг үү?

56.Ташооч хүн мөн үү?

57.Нойр хулжих явдал танд тохиолддог уу?

 

                             Хэрэв та судалгаанд хамрагдахыг хүсвэл сорилын асуултыг хариусан

                            хуудсаа биечлэн өгнө үү.Танд баярлалаа
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

. 2018-09-12 -

Бичсэн: zochin (зочин)
Nemex xasah temdegeer uuriguudvgnechixlee xariugaa yaj gargax wee
. Шууд холбоос

. 2018-09-12 -

Бичсэн: Зочин
Nemex xasah temdegeer uuriguudvgnechixlee xariugaa yaj gargax wee
. Шууд холбоос

. 2011-09-28 - Танаас зөвлөгөө авмаар байна.

Бичсэн: Зочин
Сайн байна уу? таны бичсэн Айзенкийн 57 асуулгын үр дүнг боловсруулах тал дээр зөвлөгөө авах гэсиймаа... Зөвлөгөө өгөөч...

Saikhanaa_38@yahoo.com энэ миний мэйл.. бичээрэй.
. Шууд холбоос

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 6 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax