Бусдын түүхийг уншиж амьдрах уу Өөрийн түүхийг бичиж амьдрах уу

. 2013-11-09 - Эцэг эхчүүдэд зөвлөгөө

 

Хүүхэддээ сониучирхах боломж олго – хүүхдүүд дандаа элдэвт дурлаж, сониучирхан явдаг. Тэд ердөө ертөнцтэй танилцаж байгаа нь энэ юм. Мөн шинэ сэргэг зүйлийг сэдэх асар их нөөцтэй байдаг.

Ухаалаг хориглолт тогтоож бай – аливаа муу зүйлаас хүүхдээ хамгаалах нь та бидний үүрэг. Хүүхдийн чинь хийхийг хүссэн зүйл түүнд ямар нэгэн муу зүйл учруулж болохуйц байвал хориг тогтоохдоо түүнийг нь хүүхэддээ зөвөөр ойлгуулаарай.

Хүүхэддээ айх, гуних боломж олго – “Том болсон хүүхэд уйлдаггүй юм” гэж таныг багаас чинь сургаж энэ байдаод дасгасан ч нулимс, дүрэлзэн асах уур, цухлаа гаргаж байх нь хүний эрүүл мэндэд тустай. Ингэх нь уйтгар гуниг, айдаснаас ангижрахад тусалдаг юм. Бид заримдаа айж, сандарч, ууралсандаа уйлдаг шүү дээ. Харин нэг сайн уйлаад авбал дотор онгойж цэлмэдэг.

Хүүхэддээ өөрийн гэсэн шийдвэр гаргах боломж олго – Тэдний зарим шийдвэр танд буруу юм шиг санагдаж бухимдуулсан ч хүүхдээ өөрөөр нь шийдвэр гаргуулж байгаарай. Ингэж байж л тэд өөртөө итгэлтэй, бие даах чадвартай болдог билээ.

Хүүхдээ үргэлж урмаар тэтгэ – Хүүхдүүдийг “Хүчтэй, шаламгай, авъяастай, хайр хүрэм, хэрсүү, ухаантай, сайхан”  хэмээн дөвийлгөн сайшаалтай хэллэг үргэлж дагалдах ёстой бөгөөд ямар ч олон юм бэ дээ гэж бүү төвөгшөөгөөрэй.

Хүүхдээ сонс – Таныг хүүхэд байхад хэн ч сонсож ойшоодоггүй байсан байж болно. Гэхдээ та хүүхдийнхээ үгийг анхааран сонс. Хэрвээ та тэднийг анхааран сонсвол тэр өөрийгөө тантай нэг түвшинд тавьж, сэтгэн бодох чадвар нь сайжирч, өөртөө тулгарсан бэрхшээлүүдийг шийдэх зөв аргыг сонгож сурна. Бас таныг сонсоно.

Хүүхдээ үнэл – Хамгийн сүүлд хэн таныг үнэлж байсныг та санахгүй байж магад. Гэхдээ л та хүүхдээ хэрхэн биеэ авч яваагаар нь ямар сонирхол, үзэл бодолтой байна яг л тэр байгаагаар нь үнэлж, магтаж бай.

Хүүхэдтэйгээ тогло – Та маш чухал ажил амжуулах шаардлагатай байсан ч түүнийгээ түр хойш тавьж хүүхэдтэйгээ тогло. Тэдэнд тоглоомоо өөрсдөө сонгож, түүндээ өөрсдөө сонгож, түүндээ өөрсдөө сонгож, түүндээ өөрсдөө удирдагч байх боломжийг олго. Тэд тоглож байхдаа л олон зүйлд суралцаж, бусдыг хайрлах ухаан суудаг юм.

Хүүхдээ энхрийлэн тэвэр – хүүхдээ энхрийлэн тэвэрч байвал тэдний сэтгэл уужирч, тааламжтай байх болно. Та өдөрт дөрвөөс доошгүй удаа хүүхдээ тэврэн баярлуулж байгаарай.

Хүүхдээ хүндэл – Таныг бага байхад хүмүүс тэр бүр хүндэлж байгаагүй, одоо ч гэсэн бүгд найр тавиад байдаггүй байж болох юм. Гэхдээ л та хүүхдээ хүндэл. Тэгснээр тэд өөрийгөө хүндэлж, бусдыг эрхэмлэж сурна.

Хүүхдээ зөвхөн сайн юм хийнэ гэдэгт итгэлтэй бай. Тэдний чадлынхаа хэрээр хийсэн зүйлийг нь “зөв байна” гэж батлан хэлж байгаарай
:: Найздаа илгээх ::

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 3 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн